2011-08-22,20:11

Мөрөөд тэмүүл амжилт тэнд л байна

     * Мөрөөдөл, тэмүүлэл амжилтын үндэс * сэдвээр та бүхэнтэй ярилъя. Хэн ч ялгаагүй, тэр дундаа залуучууд өөртөө маш олон асуулт тавьж байгаа. Амжилттай байхын тулд юуг анхаарах  ёстой вэ? Юун дээр анхаарлаа төвлөрүүлбэл амжилтад хүрэх вэ? Энэ асуултууд хамгийн их тавигдаж байгаа байх.
     Би арай өндөр байхгүй яав аа, би заяаныхаа ханийг олох болов уу?, би сайн мэрэгжилтэй болж чадах уу, энэ мэргэжил миний ирээдүйг тодорхойлох уу гэх мэт олон асуулт тавьж яваа хүүхэд залууст энэ лекцээрээ хариултыг өгөхөөр шийдлээ. Энэ олон асуултдаа зөв хариулт олж л байвал амжилтад хүрнэ. Буруу хариулт олоод, түүнийгээ зөв гэж үзээд явбал алдаж эндэх магадтай. Өөрөөсөө асуух ёстой хамгийн гол асуулт бол * Миний амьдралын туйлын зорилго яг юу бэ? * Энэ цэнхэр гараг дээр, энэ Монгол оронд юуны тулд төрсөн юм бэ? Яах гэж би өнөөдөр өөрийгөө зовоон байж, аав ээжээ зүдрээн байж сурч байгаа юм бэ?
     Амьдарлын туйлын зорилгоо яг юу вэ? гэдгийг юунд түрүүнд тунгааж бод. Хүн бүрийнх өөр. Бүгдээрээ буруу биш, зөв. Асуулт нь хариултаасаа илүү зөв гэдгийг л би хэлэх гэсэн юм. Гурван өрөө байрны төлөө амь тавьдаг хүн зөндөө бий. Бас Солонгос явахын төлөө амьдардаг хүн байж болно. Их сургуулийн диплом авч байвал бусад нь хамаагүй гэж боддог хүн ч байж болно. Аз жаргалтай амьдрахын зорилго бий. Энэ бүхнээс хамгийн гол, зөв зорилгоо барьж авах нь амжилтын үндэс юм.
     Амьдарлын туйлын зорилго гэдэг бол олон олон хүний хувьд хүмүүсийг хайрлах явдал. Өөрөөр хэлбэл, энэ амьдралд ирээд буцахдаа хайрлах, бас хайрлагдах явдал.
     Хайр гэдгийг хүмүүс олон янзаар ярьж, янз янзаар тайлбарладаг. Яруу найрагт хайрыг зүгээр л сэтгэлийн хөдлөл, мэдрэмж гэж ойлгуулахыг оролддог. Гэвч энэ тийм биш юм. Хайр гэдэг нь юу юм бэ? Энэ бол хариуцлага. Тэгэхээр амжилтын үндэс бол би юу мөрөөдөж, юуны төлөө амьд яваа юм бэ гэдгээ байнга асууж тодорхойлон, түүнийхээ төлөө хариуцлагаа биелүүлэх явдал. Аль уул руу авирах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа тохиолдолд хурдан авирах тухай ярих хэрэггүй шүү дээ. Хаашаа авирах нь тодорхой болчихвол энэ замынхаа хаана хүрээд байна вэ? амжилттай авирч байна уу, удаан авирч байна уу, огт авирахгүй байна уу гэдэг нь тодохой болно.
     Авирах уул чинь аль нь вэ? Алтай таван богд уу, Богд дүнжингарав уу, Шилийн богд уул уу, Их богд уу. Яг аль руу авирах нь зөв бэ гэдгээ тодорхойлоогүй байж би уул руу амжилттай авирч байна уу, амжилтгүй авирч байна уу гэж ярих хэрэг гарна. Амжилтаа тодорхойлж эхэлнэ.
     Мөрөөдөл гэдэг мөрөөдөл биш шүү. Хий хоосон яриад байх биш, биелүүлэхийн төлөө тэмүүж явах хэрэгтэй юм. Амьдралыг учир утгатай болгодог зүйл бол энэ мөрөөдөл, тэмүүлэл. Харин тэр нь яг юу байх вэ? Гурван өрөө байр юм уу, хэдэн саяын жийп юм уу. Зарим хүн УИХ - ын гишүүн, яамны сайд болохыг мөрөөддөг. Өөр заримынх нь тэмүүлэл хань ижлээ хайрлах, үр хүүхдээ хайрлах, эх орноо хайрлах байдаг. Юу байх нь хамаагүй. Юунд тэмүүлэх вэ гэдгээ эхний ээлжинд өөрөөсөө асууж тодорхой болох нь л хамгийн чухал. Үүнд хариулъя, цөмөөрөө.
     Бид энэ сайхан Монгол орондоо 60-80 жил л амьдарна. Хэн ч ялгаагүй бүгдээрээ ертөнцийн мөнх бусыг үзнэ.  Бүгд л газрын хөрсөн доор зэрэгцээд хэвтэнэ. Харин хойч үе маань бидний залгамжлан амьдарна. Ийм энгийн зарчмыг мэдэж байгаа бол амжиж бусдыгаа хайрлах сэтгэл төрнө. Энэ л бидний тэмүүлэл, мөрөөдөл байгаасаа. Аав ээжээ хайрлана, хань ижил, үр хүүхдээ хайрлана, эх орноо хайрлана. Хэн нэгнийг хараад зүрх хүчтэй цохилж, бие бадайрч эхлэхтэй зэрэг хайр ирдэг гэж бодвол их том эндүүрч байгаа хэрэг. Олон кинон дээр ингэж харуулдаг. Гэхдээ энэ буруу. Хайр гэдэг бол хариуцлага. Аав ээжийнхээ өмнө хариуцлага ухамсарлана гэдэг нь анх удаагаа тэдэнд буцаагаад хайр өгч байна гэсэн санаа.Эх орныхоо өмнө хариуцлагаа ухамсарлавал гудамжинд хог хаяхгүй болно гэсэн энгийн л ойлголт. Өөрөөр хэлбэл, эх орныхоо өмнө хариуцлагаа биелүүлж байна гэдэг нь хайрлаж байна гэсэн үг юм. Түүнээс биш би эх орондоо хайртай гэж чанга дуугаар дугархыг хэлэхгүй. Түүнийг хайр гэж ойлгохгүй. Аав ээжийнхээ хайрыг хариулах, хайрлах гэдэг нь хичээл номоо маш хариуцлагатайгаар давтахыг хэлнэ. Сонирхуулхад *Хойноос нь хөөцөлдсөөр байгаад нэг хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоолоо, хайртай боллоо, бүр нэг гэрт амьдарлаа. Ингээд амьдарч байтал хэдэн жилийн дараа өөр мэдрэмж төрүүлсэн, илүү гоё сэтгэгдэл авчирсан хүнтэй таараад хойноос нь явах гэснээ больж, буцаж гэртээ ирмэгцээ хань нь чамдаа хайртай хэвээрээ шүү гэж хэлж байгааг хариуцлага буюу хайр гээд байгаа юм*





бичсэн: Аюурзана төрөл: Монгол ухаан | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 245

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



Спэм хамгаалалт: